Цаг үеийн мэдээ

Цар тахлын үеэр халдвар хамгааллын дэглэм зөрчсөн "Zaisan hill"-д зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байна гэж НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ.

Тэрээр "Zaisan hill хариуцлагын гэрээ байгуулаагүй. НОК-оос "Камертон" хамтлагийн тоглолтыг ямар нэг байдлаар дэмжиж, зөвшөөрөөгүй гэсэн үг. Танхим дүүргэлт 50% хэтэрсэн. Халдвар хамгааллын дэглэм сахих боломжгүй нөхцөлийг бий болгожээ. Тиймээс зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

Цагдаа, мэргэжлийн хяналт гээд шалгалтаар явсан баг ийм мэдээлэл өгч байна" гэсэн юм.