Цаг үеийн мэдээ

Хилийн 0166 дугаар ангийн Шивээхүрэн боомтын зөвлөл, БНХАУ-ын Сэхэ боомтын захиргаатай харилцан ажилласаны үр дүнд улсын хилээр нэвтрэх нүүрс тээврийн экспортын үйл ажиллагааг нэмэгдүүлэх, импортын ачааг татан авах талаар харилцан тохиролцлоо.

Ийнхүү Шивээхүрэн боомтоор өдөр бүр нүүрс тээврийн 160-190 машин гарч байсныг энэ сарын 16-наас эхлэн 40 тээврийн хэрэгслээр нэмэгдүүлэх шийдвэр гараад байна.

Цаашид хэвийн ажиллагааг хангах, улсын хилээр нэвтрэх тээврийн хэрэгслийн тоог өсгөх замаар нүүрсний экспортыг дэс дараатай нэмэгдүүлэх талаар харилцан тохиролцоно.