Цаг үеийн мэдээ

Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, дунд Дарь-Эхийн 36 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагаар /10 сарын 17-ны өдрийн 23:50 цагт/ Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 13 км замыг туулан 23:57 цагт очиход 36 дугаар гудамжинд иргэн Г-гийн 5х8 метрийн хэмжээтэй байшин дотор эд зүйлс шатаж иргэд өөрсдөө унтраасан байсан.

Тус гал түймэрт иргэн Г/44 настай, эрэгтэй/, Б/38 настай, эмэгтэй/ нар угаартаж, Н/13 настай, эмэгтэй/-ийн 2 гар, 2 хөл, нүүр, нуруу, хэвлийн хэсгээр тус тус түлэгдсэн байсныг НЯТТТөв 103-ын эмнэлэгт хүлээлгэн өгсөн.