Цаг үеийн мэдээ

Индонезийн иргэнд Монгол эмэгтэй 645 сая төгрөг залилуулсан хэрэг гарчээ. Энэ талаар Цагдаагийн Ерөнхий газрын мөрдөн байцаах албаны залилах гэмт хэргийн мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч н.Барсболдоос тодрууллаа. Тэрээр "Монгол улсын иргэн Э 2017-2018 оныг хүртэл нэг жилийн хугацаанд Фэйсбүүк чатаар харилцаж, итгэлцэл үүссний үндсэн дээр нийт 53 удаагийн 50,000 долларын гүйлгээг хийсэн бөгөөд сүүлдээ өдрөөр мөнгө хүүтэй зээлж, нийт өр нь 4 тэрбум төгрөг болсон. Сүүлийн үед гэмт этгээдүүд IP хаягаа өөрчлөх программ ашиглаж байгаа. Энэ нь эргээд олоход хүндрэлтэй байдаг. Иргэд анхаарал болгоомжтой байж, цахим сүлжээнд гардаг гэмт хэргүүдээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна" гэв.