Цаг үеийн мэдээ

2021 оны 10 дугаар сарын 16-ний Бямба гарагт Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 296 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 238 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.  

Ноцтой 6 зам тээврийн хэрэг ослын улмаас 8 хүн гэмтсэн байна. Тухайн зам тээврийн осол, хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатандаа шалгагдаж байна. 

Бүртгэгдэж байгаа зам тээврийн осол хэргийн шалтгааныг авч үзвэл: 

Жолооч: Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалт зөрчсөнөөс шалтгаалан зам тээврийн осол хэрэг  гарч байна.

Цагдаагийн алба хаагчид нийт 1669 зөрчлийг илрүүлэн хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажилласан. Үүнээс онцлох зөрчил Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 48 жолооч, жолоодох эрхийн үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон 20 иргэн тус тус илрүүлэн болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж, таслан зогсоосон байна. 

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож зам тээврийн осол гаргасан 15 тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. 

Ард иргэдийнхээ амар тайван аюулгүй байдлын төлөө шөнийн хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна.                                          

Нийслэл хотод явган зорчигчийн хөдөлгөөн нэмэгдэж байгаа тул жолооч та бүхэн сургууль орчмын бүсэд хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой зорчиж гарц гарамтай хэсгээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хурдыг тохируулан зорчих хэрэгтэй. 

Мөн та бидний ирээдүй болсон үр  хүүхдээ автомашинд авч явахдаа хамгаалах бүсийн зүүлгэх, зориулалтын суудалд суулгах, харгалзах хүнтэй тээвэрлэж ирээдүйгээ хамгаалж хөдөлгөөнд оролцох шаардалгатай байна. 

Өвлийн улирал эхэлж байгаа тул улиралын нөхцөлд тохируулан тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, өвлийн дугуй техник үйлчилгээг хийх шаарлдагатай. 

Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо зам орчны нөхцөл байдалдаа хурдаа тохируулан, гүйцэж түрүүлэх үйлдийг хориглосон нөхцөл байдалд хийхгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.