Цаг үеийн мэдээ

7 настай н.Амгаланбаатар Баянхонгор аймгийн Заг сумын сургуульд сурдаг. КОВИД-19 цар тахлын улмаас өнгөрсөн жил 1-р ангидаа ердөө хэдхэн сар суусан. 

Сумынхаа төвөөс 60 км зайд амьдардаг н.Амгаланбаатарт зуны улиралд аудио үлгэрүүд  нь сурах үйл явцыг дэмжих, сургалтын хоцрогдлыг нь багасгахад ихээхэн тус болжээ. 

НҮБ-ын Хүүхдийн Сан хөрөнгө оруулагч нарын тусламжтайгаар цар тахлын үед теле хичээл үзэх боломжгүй алслагдсан малчин айлын хүүхдүүдийн сурах үйл явцыг дэмжих, сургалтын хоцрогдлыг багасгах зорилгоор 4-7 хүртэлх насны хүүхдүүдэд зориулсан 30 аудио контент бүтээн 1,300 ширхэг аудио төхөөрөмжийг өгөөд байна.

Үлгэрүүдийг эндээс сонсох боломжтой.

https://uni.cf/3DP8yB2

Эх сурвалж: UNICEF Mongolia