Цаг үеийн мэдээ

Бүгд Найрамдах Грек Улсын Родес хотноо 10 сарын 16-26 хооронд сонирхогчдын ДАШТ-нд Монгол Улсаас 5 тамирчин оролцохоор тэмцээн болох газраа амжилттай хүрч очсон байна.

Тэмцээний 1700 хүртэлх ангилалд өсвөрийн шилдэг шатарчдын нэг Н.СОДБИЛЭГТ, шатрын зүтгэлтэн, УИХ-ын гишүүн асан Д.ЛҮНДЭЭЖАНЦАН, 2000 хүртэлх ангилалд ДШХ-ны дэд мастер, өсвөрийн шилдэг шатарчид М.МАНДУХАЙ болон Б.ТЭНҮҮНБОЛД, 2300 хүртэлх ангилалд 2019 оны сонирхогчдын Дэлхийн Аварга, ФИДЕ мастер Б.ХАЛИУН нар тус, тус оролцож байна. Энэ жилийн сонирхогчдын ДАШТ-нд ОХУ, БНЭУ тэргүүтэй нийт 30 гаруй улс тамирчдаа илгээжээ.