Цаг үеийн мэдээ

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 7 дугаар хороонд бага насны хүүхэд гэртээ цоожлогдсон гэсэн дуудлагыг 2021.10.18-ны өдрийн 11:41 цагт нийслэлийн Онцгой байдлын ерөнхий газар хүлээн авсан байна.

Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 9 км замыг туулан 11:44 цагт очиж айлын тагтаар дамжин тус айлд орж хаалгыг дотроос нь нээж З/1настай, эрэгтэй/-ыг иргэн Н-д хүлээлгэн өгчээ.