Цаг үеийн мэдээ

Завхан аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргалаар ахлуулсан ажлын хэсэг энэ өдрүүдэд сумдын Засаг даргын тамгын газар, төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийж, үр дүнг үнэлэн, заавар зөвлөмжөөр ханах зорилгоор Сантмаргаз, Сонгино, Цэцэн-Уул, Түдэвтэй, Нөмрөг суманд ажиллаж байна.

Энэ үеэр аймгийн Засаг дарга малын тэжээл тариалсан аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцлаа. 2021 онд Алдархаан, Асгат, Баянтэс, Баярхайрхан, Идэр, Их-Уул, Нөмрөг, Отгон, Сантмаргаз, Сонгино, Тосонцэнгэл, Түдэвтэй, Тэлмэн, Тэс, Цагаанхайрхан, Улиастай, Яруу зэрэг сумдад нийт 4.940 га талбайд малын тэжээл тариалж 8.613 тонн ногоон тэжээл хураан авлаа. Энэ нь  өмнөх онтой харьцуулахад тариалсан талбай 3.415 га-гаар, хураан авсан ногоон тэжээл 3.206 тонноор тус тус нэмэгдсэн байна.

May be an image of outdoors