Цаг үеийн мэдээ

Хэнтий аймгийн Засаг дарга өнөөдөр Нэгдсэн эмнэлэгт Ковид-19, цар тахлын нөхцөл байдал, Эрүүл мэндийн салбарын ажилчдын санал хүсэлтийг шийдвэрлэж, рентген аппарат, таван сая төгрөгийн батламж гардууллаа.

Хэдхэн хоногийн өмнө аймгийн Онцгой комиссыг хуралдуулж, эрүүл мэндийн салбарт шаардлагатай тоног төхөөрөмжийг шийдвэрлэсэн бөгөөд Коронавируст халдвар /Ковид-19/-ын эмчилгээний хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн Засаг даргын нөөц сангаас 31,8 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж, Эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай байсан хүчилтөрөгчийн монитор 5, хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат 5, хүчилтөрөгчийн 40 литр баллон 30 ширхэг болон бусад дагалдах хэрэгсэл, зөөврийн 100 ор тэдгээрийг тээвэрлэж ирэх шатахууны зардал гэх 350 шахам сая төгрөгийг орон нутгийнхаа зардлаас санхүүжүүлж шийдвэрлэсэн. 

Нэгдсэн эмнэлгийн дарга Д.Оюунгэрэл: “Ц.Идэрбат аймгийн даргаар томилогдмогцоо “Сувилахуйн ур чадварын өрөө”-г тохижуулж, шаардлагатай тоног төхөөрөмжийг өгч байсан бол өнөөдөр нэмж 5 сая төгрөгийн батламжийг гардууллаа. Уг санхүүжилтээр ур чадварын сургалтыг зохион байгуулахад шаардлагатай анхан шатны тусламжийн багц, багаж хэрэгслийг худалдан авахад зарцуулна” гэв.  

Коронавируст (ковид-19) халдварын үед нэн шаардлагатай тоног төхөөөрмжийн нэг бол цээжний рентген аппарат байдаг. Иймээс энэ асуудлыг Эрүүл мэндийн яам, Цөмийн энергийн комисст хүсэлт тавьснаар өнөөдөр Нэгдсэн эмнэлгийн рентген аппаратыг нэгээр нэмэгдүүлж 67500 еврогийн үнэ бүхий /220 гаруй сая/  Italray XFM маркийн 2021 онд Италд үйлдвэрлэгдсэн зөөврийн дижитал рентген аппаратыг олголоо. 

Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбат өнгөрсөн жилийн 12 дугаар сараас эхлэн аймгийн сум сууринд хүрч, эрүүл мэндийн төвүүдийн нөхцөл байдал, “Ковид-19” бэлтгэлтэй танилцаж, эмч ажилчидтай уулзсанаар тэдэнд шаардлагатай тоног төхөөрөмжийг шат дараатай шийдвэрлэж, нийтдээ эрүүл мэндийн салбарт энэ хавраас эхлэн 1.3 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн хөрөнгө оруулалтыг хийсэн төдийгүй, аймгийн 2021 оны төсвийг тодотгож, сумын Засаг даргын нөөц санг нэмэгдүүлснээр шаардлагатай эм, хамгаалах хувцас хэрэгслийн зардлыг сумаасаа бүрдүүлэх боломжийг олгоод байна.

May be an image of 4 people and people standing

May be an image of 2 people and people standing

May be an image of 9 people, people standing and indoor

May be an image of 1 person, sitting, standing and indoor

May be an image of 3 people, people sitting, people standing and indoor