Цаг үеийн мэдээ

Зөвшөөрөлгүй гараашуудыг буулгаж, чөлөөлсөн газарт ногоон байгууламж бүхий иргэд амарч зугаалах боломжтой орчин бий болгох ажил үргэлжилсээр байна. 

Баянзүрх дүүргийн засаг дарга Н.Баярмөнх уг ажлыг санаачилсан бөгөөд иргэд ч дэмжиж байгаа юм. Тухайлбал өнөөдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Шинэ Монгол сургуулийн баруун талд байрлах 32 тоосгон гараашийг буулгаж эхэллээ. 

Хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлхөөс гадна явган хүний зорчих хэсэггүй. Тиймээс газрыг чөлөөлж энэ төрлийн бүтээн байгуулалтын ажил хийх юм. Ингэхдээ иргэдээс санал авч, үүний дараа ажлыг эхлүүлнэ. Одоогоор цахим санал асуулга авч эхлээд байна гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.

Зургийн тодорхойлолт алга байна.