Цаг үеийн мэдээ

Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчин , аялал жуулчлалын газар, Зэрлэг амьтан судлах, хамгаалах төв, Номадик экспедишнс компани хамтран «Бүргэдчдийн анхдугаар чуулган»-ыг өнөөдөр Өлгий хотод зохион байгуулж байна.

Чуулганд төрийн байгууллага, аялал жуулчлалын компанийн төлөөлөл, бүргэдчид, судлаачид гээд 200 орчим хүн оролцож байгаа.  

Үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Н.Бейбитхан, Засаг дарга Д.Бауыржан нар оролцож бүргэдчдэд амжилт хүсэв.

Чуулганаар Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийн эрдэмтэн судлаачид «Монгол орны цармын бүргэдийн судалгаа, хамгаалал ба өв, соёл төсөл»-ийн талаар танилцуулж, цармын бүргэдийн нүүдэл, шилжилт хөдөлгөөн, Номадик экспедишнс компаниас Баян-Өлгий аймгийн шувуулахуйн өнөөгийн байдал, олон улсын нэр хүндийн талаар мэдээлэл өглөө.

Баян-Өлгий аймгийн бүргэдчдэд тулгамдсан асуудлууд болон «Бүргэдийн баяр»-ын зохион байгуулалтын талаар хэлэлцүүлэг өрнүүлж байна.