Цаг үеийн мэдээ

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд “Дунд намаг" гэдэг газарт намагт 1 хүн шигдсэн тухай дуудлагыг 2021.10.21-ний өдрийн 05:38 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 5 км зам туулан 05:50 цагт очиход “Дунд намаг” гэдэг газраас хойд зүгт 2 км-т иргэн Э/25 настай, эмэгтэй/ намагт шигдсэн, осголтын байдалтай байсныг 1 цаг 10 минут ажиллаж аварч гарган эмнэлгийн анхны тусламж үзүүлж, аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгсөн байна.