Цаг үеийн мэдээ

Унгар улсаас Монгол улсад суугаа элчин сайд Обрушанский Борбала Анна тэргүүтэй төлөөлөгчид Булган аймагт ажлын айлчлал хийж байна. Элчин сайд Обрушанский Борбола Анна, Элчин сайдын яамны дэд тэргүүн Цүцай Аттила нар Аймгийн Засаг дарга Б. Ариун-эрдэнэ тэргүүтэй орон нутгийн удирдлагуудтай  уулзаж цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Элчин сайд Обрушанский Борбола Анна гадаад хамтын ажиллагааны хүрээндээ эрүүл мэнд , боловсрол , хөдөө аж ахуй, шинжлэх ухааны чиглэлээр хамтран ажиллах боломж байгааг онцоллоо. Аймгийн Засаг даргын зүгээс дээрх салбар чиглэлийн хүрээнд хамтран ажиллах болсонд талархал илэрхийлээд тэр дундаа багш, эмч нарыг чадавхижуулах, Унгар улсад тэтгэлгээр оюутан суралцуулах асуудлыг тухайлчилан анхаарч ажиллахыг хүслээ. Иймд харилцан санал солилцсоны дагуу Унгар улсад Булган аймгаас залуусыг бакалавр, магистр, докторын зэргээр суралцуулах эхний шатны боломж нээгдлээ. Айлчлалын үеэр Унгар улсын элчин сайдын яамны багаас Нэгдсэн эмнэлэгт амьсгалын аппаратыг бэлэглэлээ.