Цаг үеийн мэдээ

УОК-ын Нэгдсэн Шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаярын баталсан удирдамжийн дагуу Нэгдсэн шуурхай штабын Ажиллагааны багаас Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүрэгт зохион байгуулагдаж буй 2021 оны цэрэг татлагын үйл ажиллагааны явцад хяналт, шалгалт хийлээ. 

Энэ үеэр цэрэг татлагын байранд эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэх, коронавируст халдвар (Ковид-19)-аас урьдчилан сэргийлэх заавар, зөвлөмжөөр ханган үүрэг, чиглэл өгч ажиллалаа.

УОК-ын Нэгдсэн Шуурхай штаб