Цаг үеийн мэдээ

Баянзүрх дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв, Богд банкны "Дүнжингарав" салбарын захирал Б.Эрхэмбаяр, Тайж суварга ХХК-ийн захирал М.Гомбосүрэн нар оёдлын Кластер төв байгуулах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Кластер хөтөлбөр хэрэгжсэнээр иргэд болон өрхийн үйлдвэрлэл эрхлэгч нарын оёдлоос эхлээд нарийн сургалтад үнэ төлбөргүй хамрагдах боломжтой. Үүнээс гадна оёдлын тоног төхөөрөмжийг Богд банкнаас бага хувийн хүүтэйгээр авах боломжтой юм. 

Цаашлид өрхийн үйлдвэр эрхлэгч нарт зориулж масс оёдлын захиалга авч, өгч дэмжиж ажиллахаар боллоо гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.