Цаг үеийн мэдээ

Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэг 2 дугаар хороо, Толгойтын ...  дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагаар /10 сарын 23-ны өдрийн 23:37 цагт/ тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 23:45 цагт очиход иргэн Н-ийн 5 ханатай гэр, 2х2 метрийн хэмжээтэй үүдний амбаар шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Уг гал түймэрт иргэн Н/75 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсныг тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгч, иргэн Э/65 настай, эмэгтэй/ угаартсан байсныг нийслэлийн ЯТТТ-д хүлээлгэн өгчээ.