Цаг үеийн мэдээ

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум Ланз багийн “Ганц мод" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 80 км-т, сумын төвөөс урд зүгт 45 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10 сарын 23-ны өдрийн 14:55 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, Асгат сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ажиллаж, мөн өдрийн 20:15 цагт цурамд оруулж, 22:20 цагт бүрэн унтрааж, тус сумын Байгаль орчны байцаагчдад нарт хүлээлгэн өгсөн. Түймэрт урьдчилсан байдлаар 3000 орчим га талбай шатсан.

Мөн Хэнтий аймгийн Галшар сум Оч багийн “Ихрийн цагаан толгой" гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 60 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 100 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10 сарын 23-ны өдрийн 15:52 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн алба хаагчид, Галшар сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд мөн өдрийн 19:40 цагт очиход орон нутгийн иргэд түймрийг унтраасан байсныг шалгаж, Галшар сумын Байгаль орчны байцаагчид хүлээлгэн өгсөн. Түймэрт урьдчилсан байдлаар 40 орчим га талбай шатсан тухай аймгийн Онцгой байдлын газраас мэдээлсэн.