Цаг үеийн мэдээ

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум Хатгал тосгоны ... багт иргэн Т /17настай, эмэгтэй/ 10 сарын 23-ны өдрийн 16:00 цагийн орчим гэрийнхэнтэйгээ маргалдаад гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 21:30 цагт аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр анги, Үндэсний аврах бригад, Ар талын 115 дугаар анги, Цагдаагийн тасгийн алба хаагчид хүлээн авч Захирагчийн ажлын албаны ажилтнууд, Ерөнхий боловсролын сургуулийн ажилтнууд иргэн Т/17 настай, эмэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг Хатгал тосгоны төвөөс баруун хойд зүгт “Цахир толгой” гэдэг газар хүртэл 3 км-т, “Дамжлага баазын гүүр” гэдэг газраас “Эгийн голын гүүр” гэдэг газар хүртэл 7 км-т, гэрээс нь  баруун зүгт “Хөшөөт толгой” гэдэг газар хүртэл 5 км-т явганаар зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 10 сарын 24-ний өдрийн 00:10 цагт зогсоосон. Орон нутгаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.