Цаг үеийн мэдээ

НӨАТ-ын урамшууллын 2021 оны 10 дугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг 10-р сарын 24-ний ням гарагт Боловсрол телевизээр 19 цагаас орон даяар шууд явагдана.

Иргэн та 2021 оны 09 дүгээр сарын 01-нээс 30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.