Цаг үеийн мэдээ

Энэхүү дуганыг 1784 онд Эрдэнэ Зуугын анхдугаар хувилгаан номч цорж Лувсан Дагвадаржаа урьд өөрийн бүтээсэн Манал, Махгал, Гомбогүрийн сүмүүдийг нэгтгэж түвэд хэлбэртэй гурван давхар сүм болгон байгуулсан.

Дуганы дээд давхарт 75 Махгалын, дунд давхарт Гомбогүрийн ба Маналын мөн Өндөр гэгээний өмнөх 16 дүрийг бүтээн залсан Пунцаг гүсүмийн сүм, доод давхарт Ламрим, болон хурлын дуган болгон зохион байгуулсан.

Уг сүмийг эхэн үедээ Махгалын сүм гэж нэрлэж байсан бөгөөд 1803 онд 4-р Богд залран Лаврин Дэчинжанжаа нэр хайрласан байдаг.

Энэ сүм их хэлмэгдлийн үеэс нурж эвдэрсэн ба 1970-1972 онд улсаас хөрөнгө гарган сэргээн засварласан.

1990 онд ардчилсан хувьсгал ялсаны үрд уламжлалт Хийд хурал номын газрууд нээгдэж эхэлсэн ба Эрдэнэ Зуу хийд  энэ хүү Лаврин дуганд хурал буян номын үйл ажиллагаагаа  эхлүүлэн одоог хүртэл явуулж байгаа билээ.

Цагийн аясад Дуганыг засварлах зайлшгүй шаардлагатай болсон олон хүний хүчин чармайлтаар дуганы засварын санхүүг улсын төсвөөр батлуулан Соёлын өвийг сэргээн засварлах эрх бүхий "Зэндмэнэ суварга" сэргээн засварлахын хамт олон засварын ажлыг гүйцэтгэж байна.

Дуганы үндсэн засвараас гадна дотор тал болон гадна талын тохижилтын ажил нэлээдгүй байна. Үүнд гадна талын хашаа, чулуун зам, бүрээ ширээ мөн дотор талд бурхны жааз хорго, чимэг зүүлт хийх болон бусад олон ажлууд бий.

Дуганы засвар энэ оны 11 сардаа багтааж гүйцнэ гэсэн төлөвлөөгөөтэй явагдаж байна.

Сүсэгтэн олон энэ буяны ажилд оролцохыг хүсвэл 99077813, 96638563, 95097711, 77717788 утсаар холбогдоно уу.

Хандивын данс 5556005964 Эрдэнэ Зуу Хийд