Цаг үеийн мэдээ

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 2 дугаар хорооны “Их дарь-Эх”-ийн 4 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагаар /2021.10.25-ны өдрийн 04:04 цагт/ Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан очжээ.

04:12 цагт очиход иргэн Д-ий 3х5 метрийн хэмжээтэй байшин, мөн “Королла” загварын суудлын автомашин шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт 4 хүн өртөж нас барсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн. Нас барсан иргэдийн овог нэр, насыг тодруулахаар Цагдаагийн байгууллага ажиллаж байна.