Цаг үеийн мэдээ

Консул асан, УИХ дахь Ардчилсан намын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ Ерөнхийлөгч асан Х.Баттулга, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, Д.Дагвадорж аварга нарыг АТГ-т шалгуулахаа мэдэгдэв.

Энэ үеэрээ Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг өөрөө хуулийн салбарын сайд атал мөрийтэй тоглоом байнга тоглоод явдаг талаар ярив. Тэрбээр "Х.Нямбаатарыг БНСУ-руу хэдэн удаа явсан байна хар. Цаад хүн чинь байнга казиногоор хэсээд явж байдаг, бас байнга гулгаа массаж-нд ордог. Солонгос улсад дагаж явж орчуулагч залуучууд надад ярьсан. Өөрөө томилсон дарга нараа дагуулж явж байдаг юм байна лээ. Ийм хүмүүсийг шалгуулахгүй байхаас өөр аргагүй" гэв.