Цаг үеийн мэдээ

Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн орнууд хариуцсан Дэд ерөнхийлөгч Мануело Феротой цахим уулзалт хийлээ.  

Хатагтай Феро Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа цар тахлын эсрэг эрүүл мэндийн салбараа хамгаалах, эдийн засгаа сэргээх арга хэмжээнүүдийг шуурхай, вакцинжуулалтын түвшин өндөр байгааг онцлон тэмдэглэж, цаашид КОВИД-19 цар тахлын хүндрэлийг даван туулахад  Дэлхийн банкны зүгээс бүхий л дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаа илэрхийлэв.