Цаг үеийн мэдээ

Аравдугаар сар бол Дэлхий нийтээр хөхний хавдрын эсрэг дуу хоолойгоо нэгтгэдэг сар юм. 2020 оны байдлаар Монгол Улсад хорт хавдрын 6702 шинэ тохиолдол бүртгэгдэж, 4260 хүн хорт хавдрын шалтгаанаар нас баржээ. Монголчуудад зонхилон тохиолдож буй хавдруудын нэг нь хөхний хорт хавдар бөгөөд эмэгтэйчүүдийн дунд зонхилон тохиолдож буй хавдрын 7,1%, хавдрын шалтгаантай эмэгтэйчүүдийн нас баралтын тохиолдлын 4,6%-ийг эзэлж байна. Мөн нийт хөхний хорт хавдрын 98% нь эмэгтэйчүүдэд тохиолддог хэдий ч эрэгтэй хүнд ч энэ хавдар бас хамаатай юм. 

2021 онд ХСҮТ-ийн үүсэж хөгжсөний 60 жилийн ой тохиож буйтай холбогдуулан хийсэн ажлуудын нэг нь өнөөдөр нээлтээ хийж буй Хөхний төв юм.

Цээжний хөндийн мэс заслын тасгаас салбарлан гарсан хөхний төв нь зөвхөн хөхний хавдрын амбулаторийн кабинетыг нээж байгаа ч цаашид хөхний эмгэгүүд болон хавдрын цогц тусламж үйлчилгээг дэлхийн жишигт нийцүүлэн үзүүлэхээр зорьж байна. ХСҮТ-ийн хөхний төвд хөхний хавдартай иргэд үзүүлэхээс гадна урьдчилан сэргийлэх зорилгоор иргэд хандан тусламж үйлчилгээ авах боломжтой. Хөхний хавдрын сарын хүрээнд ХСҮТ нь ЭМЯ, ДЭМБ, Монголын Эмэгтэйчүүдийн Холбоотой хамтран “Эрүүл хөх” аяныг нийслэлийн төвийн 6 дүүрэгт 10-р сарын 27-30-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Аяны хүрээнд хөхний хавдрын сэдвээр мэдээлэл өгч, олон нийтийн анхаарлыг хандуулах үйл ажиллагааг зохион байгуулж байна. 

Мөн хөхний төвийн кабинетийг засан тохижуулсан Art of living ОУБ-ын Монгол дахь салбарын хамт олонд гүн талархал илэрхийлье.

ХАВДАР СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ

1 хүн гэх мэтийн зураг байж болно

1 хүн гэх мэтийн зураг байж болно