Цаг үеийн мэдээ

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа тойргийнхоо өндөр настай хоёр иргэнд өргөө цагаан гэр хандивлалаа.

Тэрээр: "Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны иргэн өндөр настан Б.Алтанцэцэгийн гэр нь шатаж хүйтэн амбаарт  хагас сар болсон  учир хорооны засаг дарга   Б.Хасбаатар хүсэлт гаргасны дагуу шийдвэрлэсэн бол  20 дугаар хорооны иргэн Д.Баасанжав  гэр оронгүй  таван жилийн турш  худагт амьдарч байсан тул ийнхүү өргөө цагаан гэр бэлдэн бэлэглэлээ" хэмээн өөрийн цахим хуудастаа нийтэлжээ.