Цаг үеийн мэдээ

Засгийн газраас төв, суурин газрын хүнсний нөөцийг бүрдүүлэх чиглэлд анхаарлаа хандуулж шийдвэр гаргасныг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хэллээ. 

Тэрбээр "Махны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, Улаанбаатар хотод гэхэд 30-аас доошгүй ил задгай болон агуулахын худалдааг бий болгох шийдвэр гаргалаа. Энэ долоо хоногтоо багтаан цэгүүдийг байгуулна. 

Энэ жилийн ургацын төлөв байдлаас харахад улаанбуудайн илүүдэл тодорхой хэмжээгээр гарч байгаа. Тийм учраас гурил, малын тэжээл үйлдвэрлэгчдэд зориулсан эргэлтийн хөрөнгийн зээл гаргахаар боллоо. Гурил, тэжээл үйлдвэрлэгчдэд 3 хувийн хүүтэй, хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгох шийдвэр гаргасан" гэдгийг хэллээ.