Цаг үеийн мэдээ

Төв аймгийн Алтанбулаг сумын Замт багийн “Тариатын-Ам" гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 51 км-т, сумын төвөөс урд зүгт 80 км-т/ Иргэн Н 10 сарын 31-ний өдрийн 16:00 цагийн орчим Улаанбаатар хот руу явна гэж явганаар гараад сураггүй болсон. Орон нутгаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул хүч нэмэгдүүлэн ажиллах тухай хүсэлтийг Алтанбулаг сумын Засаг даргын Тамгын газраас 11 сарын 03-ны өдрийн 20:00 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид эрэлч нохойтой, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхний хамтаар Н/51 настай эрэгтэй/-ийг тус “Тариатын-Ам” гэдэг газраас баруун зүгт “Арвижих" гэдэг газар хүртэл 25 км-т завиар, мөн “Тариатын-Ам" гэдэг газраас “Шовхон худгийн-Ар" гэдэг газар хүртэл 22 км-т явганаар  эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:30 цагт түр зогсоосон. 11 сарын 06-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлнэ.

Таны сурталчилгаа