Цаг үеийн мэдээ

Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол  Улсын Засгийн газрын 2021 оны 18 дугаар тогтоолоор батлагдсан төлөвлөгөөнд ерөнхий боловсролын сургуулиудын цайны газрын түрээсийн гэрээг үе шаттайгаар дуусгавар болгож, 2024 он гэхэд бүх сургууль гал тогоогоо бие даан хариуцаж, “Үдийн хоол” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусгасан. 

Энэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд шинээр ашиглалтад орсон болон өргөтгөлийн барилга баригдсан, зориулалтын цайны газартай ерөнхий боловсролын 21 сургууль түрээсийн гэрээгээ цуцлан, “Үдийн хоол” хөтөлбөрийг бие даан хэрэгжүүлэн ажиллаж байна. 

Нийслэлийн Боловсролын газрын орлогч даргаар ахлуулсан ажлын хэсэг тус сургуулиудад ажиллаж, үдийн хоол хөтөлбөрийн хэрэгжилт болон бэлтгэл ажлын нөхцөл байдалтай танилцсан юм. Энэ хүрээнд нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга сургуулийн цайны газраа бие даан ажиллуулж, “Үдийн хоол” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй зарим сургуулийн удирдлагуудтай уулзлаа.

Тэрбээр, тодорхой шалтгаан, нөхцөлөөр бэлтгэл ажил бүрэн хангагдаагүй, сургуулиудын өргөтгөл, засварын ажил дуусаагүй, шаардлагатай хүний нөөц нь бүрдээгүй, цайны газрын тоног төхөөрөмжийг бүрэн шийдээгүй гэх зэргээс шалтгаалан “Үдийн хоол” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд үүсч буй асуудлыг нэн даруй шийдвэрлэж ажиллахыг онцлоод, Ерөнхий боловсролын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг хангах, ажил эрчимжүүлэх үүрэг даалгаврыг өглөө. 

Засгийн газрын 2021 оны 18 дугаар тогтоолоор батлагдсан төлөвлөгөөнд нийслэлийн хэмжээнд 2021 онд 21 сургууль, 2022 онд 34 сургууль, 2023 онд 29 сургууль, 2024 онд 34 сургуулийн түрээсээр ажиллаж байгаа цайны газруудын гэрээг үе шаттай дуусгавар болгож, бие даан "Үдийн хоол" хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусгасан байна.

нэг буюу түүнээс олон хүн, сууж буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно

нэг буюу түүнээс олон хүн, сууж буй хүмүүс, зогсож буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болноЭх сурвалж: Нийслэлийн Боловсролын газар