Цаг үеийн мэдээ

Жил гаран хугацаанд урлаг соёлын үйл ажиллагаа зогсож уран бүтээлчид тайзаа санан, иргэд мэргэжлийн тоглолтоо үгүйлсэн.

Энэ сарын нэгнээс эхлэн улсын хэмжээнд урлаг соёлын үйл ажиллагаа сэргэж үзэгчдийн 50 хувийн дүүргэлттэйгээр, халдвар хамгааллын дэглэмээ баримтлан урлагийн тоглолт эхэлсэн юм. 

Дархан хотын Залуучуудын театрын уран бүтээлчид "Домог амилсан нутаг" дуулалт жүжгээ 2021 оны 11 дүгээр сарын 08-нд үзэгчдийн хүртээл болголоо. 

7 жилийн тэртээ Залуучууд театрын уран бүтээлчдээс Монгол Улсын Соёлын Тэргүүний ажилтан, зохиолч Ш.Сүрэнхорд Дархан хотын түүхийг харуулсан дуулалт жүжгийн зохиолыг бичих саналыг тавьж байжээ. 

Тус бүтээл нь Дархан хотынхоо 60 жилийн ойн өдрөөр үзэгчдийн хүртээл болж Дархан-Уул аймгаараа овоглосон урлагийн шинэ брэнд бүтээлтэй боллоо.  

588 суудалтай Залуучууд театр нь цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан үзэгчдийн 50 хувийн дүүргэлттэйгээр халдвар хамгааллын дэглэмээ баримтлан энэхүү жүжгээ толилууллаа. 

Тайз гэрэл, шум, арын албаныхан гээд нийт 70 гаруй уран бүтээлчид тус жүжигт оролцсон юм. Дуулалт жүжиг нь Дархан нутгийн түүх, найрамдлын хотын үе үеийн бүтээн байгуулалтыг өгүүлжээ. 

Жүжгийн найруулагчаар Залуучууд театрын уран сайхны удирдагч, МУСТА Саранчимэг ажилласан бөгөөд уран бүтээлчид чанартай бүтээл гаргахын төлөө ажилласан хөрөнгө санхүүг Дархан-Уул аймгийн ЗДТГ, Сангийн яам, Соёлын яамнаас шийдвэрлэсэн байна. 

Найруулга, тавилт, гэрэл, тайз, хувцас, хөгжим гээд бүгд гайхалтайгаар бүтээгдсэн Домог амилсан нутаг дуулалт жүжиг 4 хоног Дарханы Залуучууд театрт тоглогдоно. 

12 хүн, зогсож буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно

Зургийн тодорхойлолт алга байна.