Цаг үеийн мэдээ

Мэргэжлийн хяналтын байгууллагын хяналт шалгалтын мэдээллийг хүргэж байна. 

Халдваргүйжүүлэлт:

Улсын хэмжээнд нийт 286 аж ахуйн нэгж, байгууллага, нийтийн эзэмшлийн талбай, гудамж зэрэг 44.428 м2 талбайд хийгдсэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт, 126 объектын 24.114 м2 талбайд хийгдсэн голомтын эцсийн халдваргүйжүүлэлтэд хяналт тавин ажиллав. Хяналтаар ариутгагч нь хувийн хамгаалах хэрэгсэл хувцсыг бүрэн өмсөөгүй, халдваргүйжүүлэх бодисын хангамж хүрэлцээгүй, шинжилгээ баталгаажилтгүй бодис ашигласан дутагдлыг илрүүлэн, арилгуулах арга хэмжээ авсан байна.

Түргэвчилсэн болон ПГУ шинжилгээ:

Улсын хэмжээнд Ковид-19-ийн шинжилгээ авах явуулын болон түр 5 цэгт хяналт шалгалт хийхэд сорьц авах болон шинжилгээ хийх багийн бүрэлдэхүүн дутуу, эрүүл ахуйн нөхцөл шаардлага хангаагүй, иргэдэд тавих эрүүл мэндийн хяналт хангалтгүй зэрэг дутагдал илэрчээ. Илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар албан шаардлага, зөвлөмж өгч холбогдох байгууллагуудад 2 албан бичиг хүргүүлэв.

Вакцинжуулалт:

Улсын хэмжээнд вакцинжуулалтын 1 цэгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд дархлаажуулалтын цэгийн цэвэрлэгээ халдваргүйтгэл хангалтгүй дутагдал илэрчээ. Дархлаажуулалтын дараахь урвал хүндрэл бүртгэгдээгүй, 3 хүн тун вакцины устгал бүртгэгдсэн байна.

Хилийн хяналт шалгалт:

Улсын хилээр 651 тээврийн хэрэгслээр орсон 730 жолооч, зорчигчид эрүүл мэндийн тандалт хийж, энгийн горимоор нэвтэрсэн 49 зорчигчоос коронавируст халдвар илрүүлэх ПГУ шинжилгээ авч нэвтрүүллээ. Улсын хилээр гарсан 627 тээврийн хэрэгсэлд халдваргүйжүүлэлт хийж, 748 жолооч, зорчигчид эрүүл мэндийн тандалт хийсэн байна.

Улаанбаатар хотын гүний гаалийн хяналтын бүсэд 74 аж ахуйн нэгжийн 1429.4 тн түүхий эд, бараа бүтээгдэхүүн (669.3 тн бүх төрлийн боловсруулсан хүнс, 174.1 тн ахуйн хэрэглээ, гоо сайхны бүтээгдэхүүн, 50.9 тн эм, эмнэлгийн хэрэгсэл, 364.5 тн ургамлын гаралтай бүтээгдэхүүн, 86 тн малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүн зэрэг) импортлогдсоныг хилийн хяналтад хамруулан, хилээс чөлөөлсөн байна.

Лабораторийн шинжилгээ:

Улсын хэмжээнд МХБ-ын харьяа 25 лабораторид шинжилгээнд 160 дээж хүлээн авч, 46 дээжийн шинжилгээний хариу гарсан байна. Албан хүсэлтээр ирүүлсэн орчны шинжилгээний 1, бусад төрлийн бүтээгдэхүүний 1, нийт 2 дээж шаардлага хангаагүй байна.

Халдвар хамгааллын дэглэм, түр журмын хэрэгжилт:

Нийслэлийн хэмжээнд худалдаа, үйлчилгээний газруудад эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, корновируст халдвар /Ковид-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор хяналт шалгалт хийж нийт 76 аж ахуйн нэгж байгууллага, иргэнийг хамруулав. Шалгалтаар Коронавируст халдвар (Ковид-19)-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журмыг зөрчсөн 11 зөрчил, дутагдлыг илрүүлж, зургаан зөрчлийг газар дээр нь арилгуулж, шалгалтад хамрагдсан аж ахуйн нэгж, иргэдэд халдвар хамгааллын дэглэм мөрдөж ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.

Оршуулах үйл ажиллагаа:

Улсын хэмжээнд Коронавируст халдвар /Ковид-19/-ын батлагдсан болон сэжигтэй 6 цогцос оршоох үйл ажиллагаа, 403 м2 талбайд хийгдсэн голомтын эцсийн хяналт тавин ажиллаж, ажиллагаанд оролцож байгаа талийгаачийн ар гэрийн хүмүүсийн халдвар хамгааллын дэглэмийг сахиулан, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Эх сурвалж: Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар