Цаг үеийн мэдээ

Оюутан, багш нарын вакцинд хамрагдалтыг нэмэгдүүлэх зорилгоор МУИС, ХААИС, ШУТИС, АШУҮИС-иудад дархлаажуулалтын III тунд хамрагдах ажил үргэлжилж байна. Вакцинжуулалтын III тунд оюутнууд идэвхтэй хамрагдаж байна. Өчигдрийн байдлаар МУИС-256, ХААИС-220, ШУТИС-410, АШУҮИС-272 оюутан хамрагджээ. МУБИС, СУИС-д өнөөдрөөс дархлаажуулалт хийгдэж эхэллээ. Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал технологийн их сургуульд энэ сарын 25-ны өдөр вакцинжуулалтын цэг ажиллах юм. Их сургуулиудын дархлаажуулалтын цэг 11 дүгээр сарын 25 хүртэл ажиллана.