Цаг үеийн мэдээ

Монголын сонгодог урлагийн тайзнаа "Поп опера" хэмээх урсгалыг өлгийдэн авч, тус бүрийн хоолойн өвөрмөц өнгө аясын нийцлээр амилуулж буй уран бүтээлчид бол яах аргагүй "NUANS" хамтлаг билээ. 

Хамтлагийн 20 жилийн ой тохиож буй энэ цаг үед хамтлагийн гишүүн, дуучин М.Боргилчулуун “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаалаа.