Цаг үеийн мэдээ

Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын алба хаагчид эргүүл, хяналт шалгалтаар явах үед бага ангийн сурагчид ганцаараа зам хөндлөн гарч явсныг тогтоож, гэрт нь хүргэн өгч, эцэг, эх, асран хамгаалагч нарт нь "Сануулах хуудас" хүлээлгэн өгч, эрх зүйн зөвлөгөө, зөвлөмж өгч ажиллаж байна.

Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13-р зүйлийн 13.2.7-д "эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх" үүрэгтэй.

Иймд эцэг эх, асран хамгаалагч, сургуулийн удирдлага, анги даасан багш та бүхнийг хуулийн заалт баримтлан, "Гараас гарт" хөтөлбөрийг хэрэгжүүлж, хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирохоос урьдчилан сэргийлж ажиллахыг уриалж байна. 

Эх сурвалж: НЦУГ