Цаг үеийн мэдээ

ЭМЯ-наас ковид 19-ийн халдварын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.12.04/ мэдээллийг хүргэж байна. Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 318 шинэ тохиолдол бүртгэгдлээ. 

Шинээр бүртгэгдсэн 318 тохиолдлын 162 нь Улаанбаатар хотод бол аймаг орон нутагт 155 тохиолдол, зөөвөрлөгдсөн 1 тохиолдол тус тус бүртгэгджээ.

Баян-Өлгий, Увс, Хөвсгөл аймгуудад халдвар бүртгэгдээгүй.

Мөн 2 иргэн Коронавируст халдварын улмаас амиа алдсан байна.