Цаг үеийн мэдээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 318 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 21-40 насны 1 хүн, 80-сдээш насны 1 хүн нас баржээ. Ингэснээр нийт нас баралт 1940 боллоо.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 4940 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 9295  хүн өрхийн эмчийн хяналтад гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байна.

Мөн 948  хүүхэд, 174 жирэмсэн эх хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

Хөнгөн-1897

Хүндэвтэр-2391

Хүнд-563

Маш хүнд-89 хүн байна.