Цаг үеийн мэдээ

БНСУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын яамнаас Монгол охин Солонгос улсад хүчирхийлэлд өртсөн явдалтай холбогдуулан мэдэгдэл гаргажээ. 

БНСУ-д Монгол Улсын иргэн дунд сургуулийн сурагч охин хүчирхийлэлд өртсөн харамсалтай хэрэг гарсантай холбогдуулан юуны өмнө БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зүгээс туйлын харамсаж буйгаа илэрхийлье. Манай ЭСЯ нь уг хэргийн шийдвэрлэлтийн явцын талаар цаашид үргэлжүүлэн анхааралтай ажиглах бөгөөд БНСУ-ын холбогдох хуулийн дагуу нэн даруй, шударгаар шалгаж, тогтооно хэмээн найдаж байна. Мөн манай ЭСЯ нь Монгол Улсад сүүлийн өдрүүдэд олон нийтийн дунд үүсээд буй нөхцөл байдал болон Монгол Улсын ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяртай 2021 оны 12-р сарын 02-ны өдөр хийсэн уулзалтын үеэр яригдсан асуудал зэргийг БНСУ-ын Гадаад харилцааны яаманд цаг алдалгүй мэдээлж, БНСУ-ын холбогдох эрх бүхий байгууллагаас дэмжлэг хүссэн бөгөөд уг болсон явдал төдийгүй хоёр оронд харилцан оршин суугаа нийт иргэдийн аюулгүй байдалд хоёр улсын Засгийн газрын зүгээс онцгой анхаарал хандуулан, нягт хамтарч ажиллахаар тохиролцсон болно.

БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ