Цаг үеийн мэдээ

Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Гичгэн багийн “Дуутын гол” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 55 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 20 км-т/Өвс ачсан ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12 сарын 03-ны өдрийн 10:18 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар анги, Жаргалтхаан сум дахь Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчид, Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 55 км зам туулан 12:17 цагт очиход Дорнод аймгийн Хэрлэн сумаас Улаанбаатар хотын чиглэлд өвс тээвэрлэж явсан иргэн Э-ын “Норд бенз LST-9401” загварын зүтгүүр шатаж байсныг 4 цаг 43 минут ажиллаж унтраасан байна. 

Эх сурвалж: Онцгой байдлын Ерөнхий газар