Цаг үеийн мэдээ

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Тосон багийн “Дөрөлж нуур” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 144 км, сумын төвөөс зүүн урд зүгт 13 км/-т шатахуун ачсан автомашин /чиргүүлтэй/ “Дөрөлж” нууранд живсэн тухай дуудлагыг 12 сарын 01-ний өдрийн 22:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын дарга хурандаа Ё.Пүрэвсүрэнгээр ахлуулсан алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд “ZZ1257 Хово” загварын шатахуун тээвэрлэгчийг татан гаргах ажиллагааг 12 сарын 03-ны өдрийн 10:00 цагт эхлүүлж 6 метрийн өргөн, 8 метрийн урт талбайн мөсийг зүсч зайлуулсан бөгөөд үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 17:50 цагт түр зогсоосон. 12 сарын 04-ний өдрийн 09:00 цагт автомашиныг татан гаргах ажиллагааг дахин эхлүүлнэ.  /Мөсний зузаан 40 см, усны гүн нь 3.1 метр байна./