Цаг үеийн мэдээ

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Шөнийн эргүүлийн хэлтэс, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газар хамтран 2021 оны 12 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж, шалгах шаардлагатай иргэн, тээврийн хэрэгсэл, аж ахуйн нэгжийг шалгаснаас нийслэлийн Засаг даргын захирамжаар тогтоосон цагийн хязгаар зөрчиж, шөнийн цагаар иргэдийг хэмжээ хязгааргүй архидан согтуурах, хориглосон ан буюу тарваганы мах тээвэрлэсэн зэрэг 29 зөрчлийг илрүүлжээ. 

Мөн зөрчил гаргасан, гэр бүл, хүүхдэдээ аюул, заналхийлэл учруулж болзошгүй 5 хүнийг эрүүлжүүлэх байранд хүргэж, 54 иргэнд зөвлөн тусалж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж биеэ авч явах чадваргүй 12 хүнийг ар гэр асран хамгаалагчид нь хүлээлгэн өгчээ.

Архи худалдан борлуулах БИЗНЕС ЭРХЛЭГЧ ТА иргэдийг шөнийн цагаар архидан согтуурах нөхцөл бүрдүүлсэнээс олон хүн хөлдөх, осгох, гэр бүлийн хэрүүл, маргаан, хүчирхийлэл үйлдэгдэх улмаар гэр бүл салах, хүүхэд өнчрөх эрсдэл үүсч байгааг ухамсарлан ойлгож, хууль, журам, шийдвэрийн хэм хэмжээг хэрэгжүүлж, эрүүл аюулгүй, амар тайван амьдралыг ойр орчиндоо бий болгохыг уриалж байна.