Цаг үеийн мэдээ

Зэвсэгт хүчний 353 дугаар анги, 2021-2022 оны сургуулийн жилийн сургалт, бэлтгэлийн төлөвлөгөөний дагуу энэ сарын 30 км-ийн маршийг төлөвлөн Налайх-Майхан уул-Найман шарга-Бүс нуур-Зэвсэгт хүчний 337 дугаар анги-Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн байрлал гэсэн маршрутаар зохион байгууллаа.

     Маршийн замд хичээлийг байр зүйн баримжаалал, амьд гарах арга гэсэн хоёр цэгт зохион байгуулан явуулсан юм.

     Мөн өчигдөр сургуулийн жилийн сургалт, бэлтгэлийн төлөвлөгөөний дагуу Хужирбулан дахь буудлагын төвд буудлагын анхны дасгалыг боловсрууллаа.

Ахлах дэслэгч Д.ЭРДЭНЭСУВД