Цаг үеийн мэдээ

ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан иргэний нисэхийн салбарыг удирдаж байсан үе үеийн дарга нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Иргэний нисэхийн салбарт цар тахлын нөлөө хүндээр тусч буй энэ цаг үед иргэний нисэхийн салбарыг тэргүүлэн ажиллаж байсан хүмүүсийнхээ зөвлөгөөг сонсож, мэдлэг, туршлагыг нь ажилдаа тусган ажиллах үүднээс энэхүү уулзалтыг зохион байгуулсан гэдгээ С.Мөнхнасан дарга онцоллоо.

Салбартаа олон жил ажиллаж, төрийн яаманд иргэний нисэхийн бодлогыг зангидаж явсан хүнийг Засгийн газраас цар тахлын хүнд үед томилон ажиллуулж буй нь зөв алхам болсон гэдгийг уулзалтад хүрэлцэн ирсэн дарга нар онцлоод иргэний нисэхийн хууль, эрх зүй, бодлогын баримт бичиг, мэргэжлийн боловсон хүчний бэлтгэл, “Буянт-Ухаа” нисэх буудлын ашиглалт, салбарын цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар санал бодлоо хуваалцлаа.

Таны сурталчилгаа