Цаг үеийн мэдээ

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ноос чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэй төрөл, сонгомол бөхийн жин тус бүрийн (нийт 30 жин) чансааны эхний гурван бөхөд мөнгөн шагнал олгохоор шийдвэрлэсэн билээ. Чансааг тэргүүлэгч бөх 10000, аман хүзүү нь 7000, гуравт орсон бөх 3000 ам.долларын шагнал хүртэхээр болсон юм. Эмэгтэй чөлөөт бөхийн шагнал хүртэх бөхчүүдийн нэрсийг зарлахад манай улсаас цорын ганц бөх багтжээ. Тодруулбал, ДАШТ-ий гурван хүрэл медальт ОУХМ Баатаржавын Шоовдор 59 кг-ын жинд 39 оноотой гуравт жагссанаар 3000 "ногоон" гардахаар болов. Тэрбээр дөрөвдүгээр сард Алматыд болсон Азийн аваргад үзүүрлэж, аравдугаар сарын эхээр Ослогийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн.