Цаг үеийн мэдээ

Өмнөговь аймгийн Хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлийн нэгдсэн зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнөөр Хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлийн 2021 оны ажлаа дүгнэж, 2022 оны ажлын төлөвлөгөөнд хилийн 0131 дүгээр ангийн алба хаагчдын 24 айлын орон сууц, хилийн нэг салбарын цэргийн байрыг шинээр барих,  хилийн тагнуулын тасгийн байрыг засварлуулах, “Нэг аж ахуйн нэгж-Нэг мотоцикл” аян зохион байгуулах зэрэг дөрвөн ажлыг тусгаж 2,9 тэрбум төгрөгийн хөрөнгийн асуудлыг шийдвэрлэж баталгаажууллаа. Хил хамгаалах байгууллага, хилчдийн алба үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллаж байгаад удирдлагын зүгээс талархал илэрхийлж, ХХЕГ-ын даргын тушаалаар аймгийн Засаг дарга, засаг даргын орлогч нар, ХХТХЗ-ийн гишүүдийг ХХБ-ын шагналаар шагнасныг гардуулан өгөв. Мөн хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлийн 30 гишүүнийг үнэмлэхжүүллээ.