Цаг үеийн мэдээ

Ж.Пуччини "Богема" дуурь 12 дугаар сарын 11-ний өдөр 32 дахь удаагаа, 12 дугаар сарын 12-ны өдөр 33 дахь удаагаа Дуурь, Бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглогдох гэж байна.

Залуу эр, залуу бүсгүй хоёр танилцан дурлалцаад, амьдралын эрхээр түр салж байснаа үүрд хагацахын тул ахин уулзаж байгаа тухай өгүүлдэг энэ дуурь шиг ойлгомжтой бүтээл ховор юм. Нэгэн байшингийн дээврийн хөндийгөөс эхэлсэн үлгэрийн мэт мөртлөө нэн бодит мэт эмгэнэлт хайр сэтгэлийн түүхийг өгүүлэх билээ. 

Тасалбарыг ДБЭТ-ын касс болон www.ticket.mn-ээс худалдан авах боломжтой.