Цаг үеийн мэдээ

Ардчилсан намын 30 жил, “Үндэсний анхдугаар чуулган”-д зориулсан хүндэтгэлийн барилдаан 2021 оны 12-р сарын 04-ний бямба гарагт Монгол бөхийн өргөөнд боллоо. Барилдаанд Улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглосноос улсын заан Д.Анар түрүүлж, улсын харцага Н.Золбоо үзүүрлэж, их шөвөгт улсын шинэ заан Ц.Одбаяр, улсын харцага Д.Бат-Эрдэнэ нар шалгарлаа. Дунд шөвгийн наймд улсын аварга П.Бүрэнтөгс, улсын харцага Б.Бат-Өлзий, улсын харцага Ц.Мөнхбаяр, улсын начин Б.Чимэдвандан нар үлдэв.