Цаг үеийн мэдээ

“Ковид-19”-ийн шинэ хувилбар Омикроны тохиолдол БНСУ-д хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн нь батлагдсантай холбогдуулан БНСУ-ын Засгийн газраас дараах арга хэмжээ авах шийдвэр гаргаад байна. Үүнд: 

1. 2021.12.03-ны өдрийн 00.00 цагаас 2021.12.16-ны өдрийн 24.00 цаг хүртэл 14 хоногийн хугацаанд хилийн чанадаас ирж байгаа дотоод гадаадын бүх иргэдийг вакцинд хамрагдсан эсэхээс үл хамааран 10 хоногийн хугацаанд тусгаарлана. Богино хугацааны визээр БНСУ-ын хилээр нэвтэрч байгаа гадаад улсын иргэдийг 10 хоног тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдах бол байнга оршин суудаг гадаад улсын иргэд бүртгэлтэй оршин суугаа хаягтаа 10 хоног тусгаарлагдана.

2. Дээрх хугацаанд албан ажил болон оршуулгын ёслолд оролцох зорилгоор тусгаарлалтаас чөлөөлөгдөх зөвшөөрлийг тухайн орны БНСУ-ын ЭСЯ-наас олгож байсныг хязгаарлалт тогтоож, хамгийн бага түвшинд олгоно. Энэхүү шийдвэр гарахаас өмнө бизнес, төрөл садан дээрээ зочлох шалтгаанаар тусгаарлалтаас чөлөөлөгдөх зөвшөөрөл авсан гадаад иргэдийг дээрх хугацаанд БНСУ-ын хилээр нэвтэрсэн тохиолдолд тусгаарлалтаас чөлөөлөхгүй.

3. Халдварын эрсдэл өндөр улс орнуудын жагсаалтад орсон Өмнөд Африк, Ботсвана, Зимбабве, Намиби, Эсватини, Мозамбик, Малави, Нигери зэрэг улс орнуудаас ирж байгаа гадаад улсын иргэдийг БНСУ-ын хилээр нэвтрүүлэхгүй болж байна.

Эх сурвалж: Сөүл дэх Монгол Улсын Элчин Сайдын Яам