Цаг үеийн мэдээ

2021 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 10:19 цагт Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Тосон 3-р  багийн Баяндаа хөндий гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд  зүгт 118 км, сумын төвөөс зүүн  урд  зүгт 23 км/-т  Улаан тоором нуурын мөс цөмөрч ачаа тээвэрлэж явсан МИТСУБИШИ ПУСО загварын автомашины 4 дугуйн далд орсон байдалтай байна гэсэн дуудлагын дагуу Онцгой байдлын газрын алба хаагчид, Засаг даргын тамгын газрын албан хаагчидтай хамтран 15 тонн ачааг буулгаж, 40 см зузаантай мөсийг хөрөөдөж, 10 метрийн урттай, 5 метрийн өргөнтэй зурвас бэлтгэн МИТСУБИШИ ПУСО загварын автомашиныг татан гаргалаа.

Иймд иргэд, малчид, тээвэрчид цаг хугацаа хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр мал тууварлах, тээврийн болон ердийн хэрэгсэлтэй зорчихгүй байхыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.