Цаг үеийн мэдээ

"Moon dance" клуб ДАШТ-нд оролцон, 6-р байранд шалгарч Финалистийн цомоо 4 дэх удаа хүртлээ.

Тэд өнгөрсөн долоон удаагийн тэмцээнд нийтдээ 1 тэрбум төгрөгийг зөвхөн энэ тэмцээнүүдэд оролцохдоо өөрсдөөсөө санхүүжүүлсэн байна. 

ДАШТ-нд тэмцээнд оролцсоноор

• Олон хүүхэд залуусын үлгэр дуурайлал болж, тэднийг идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр хичээллэхэд түлхэц өгөх,

• Үндэснийхээ дахин давтагдашгүй өв соёл, ондоошил, үнэт зүйлийг дэлхий дахинаа таниулах

• Улс үндэстэн, ард түмнийхээ язгуур ашиг сонирхлыг илэрхийлж, соёл иргэншил оршин тогтносон тусгаар улс гэдгээ олон улсад таниулах

• Олон хүнтэй багийн спортыг төлөвшүүлэх

• Монгол хүний ур чадвар, потенциалыг харуулах зэрэг олон талын ач холбогдолтой билээ.

"Онгоцноосоо буугаад бидний дараагийн төлөвлөгөө, бэлтгэл сургуулилт эхэлнэ. Эх орныхоо төлөө цохилох зүрхтэй хүн бүртэй хамтарч ажиллана, нээлттэй байна, хамтдаа урагшилнаа" хэмээн тэд клубын цахим хуудастаа хуваалцжээ.