Цаг үеийн мэдээ

Залуучуудын хөгжлийн үндэсний хөтөлбөрийн 5 дугаар зүйл 5.2.9 авьяас, сурлага, урлаг, спортын амжилт мэргэжлээрээ үе тэнгийнхээ манлайлагч залуучуудыг урамшуулж, олон улсын хэмжээнд мэдлэг, ур чадвараа сориход дэмжлэг үзүүлэх ажлыг хувийн хэвшлийн байгууллагуудтай түншлэн зохион байгуулах заалтыг үндэслэн Улаанбаатар хотын хөгжил, дэвшил, нийгмийн сайн сайхны төлөө эрдэм мэдлэг, хүч хөдөлмөр , авьяас чадвараараа бусдыг манлайлан өсвөр үе залуучуудад үлгэр дуурайлал  үзүүлж буй Шилдэг залуучуудыг алдаршуулах зорилгоор уламжлал болгон 2018 оноос хойш дөрөв дэхь жилдээ зохион байгуулж байна.

“Шилдэг залуу” шалгаруулах үйл ажиллагааны хоёр дугаар шатны шалгаруулалтад 57 залуучуудын материал ирснээс Нийслэлийн 2021 оны Шилдэг залууд дараах 9 залуу  шалгарлаа.

"Хотын соёлыг түгээгч залуу”  Л.Лхагважаргал

“Спортын түүчээ залуу”  Б.Бат-Оргил

“Уран бүтээлч залуу”   Г.Алтандуулга

“Инновац-шинийг санаачлагч залуу” Т.Мөнхбаяр

“Хүмүүнлэгийн үйлстэн залуу” - Б.Бадамцэцэг

“Ногоон хөгжлийг дэмжигч залуу” Я.Энхбаатар 

“Интерпренер залуу” -Ж.Ганхуяг

“ Нийгмийн салбарын манлайлагч залуу” Н.Булгантамир

“Төрийн албан хаагч залуу” Х.Алтаншагай

“ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИГЧ ЭЭЛТЭЙ БАЙГУУЛЛАГА”

Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн 20.1.5-д “Залуучуудын хөгжлийг хангахад дэмжлэг үзүүлж, амжилт гаргасан хуулийн этгээдийг алдаршуулах, шагнаж, урамшуулах” заалтыг үндэслэн Нийслэл Улаанбаатар хотын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, залуучуудын хөгжлийн талаар баримтлах бодлого, хэрэгжилтэд үр бүтээлтэй оролцож, нийгмийн сайн сайхны төлөө ажиллаж буй залуучуудын хөгжлийг дэмжих чиглэлээр идэвх, санаачилга гарган амжилттай ажиллаж байгаа байгууллагуудыг алдаршуулж байна.

“Залуучуудын хөгжлийг дэмжигч ээлтэй байгууллага” шалгаруулах үйл ажиллагааны хоёр дугаар шатны шалгаруулалтад 20 байгууллагын материал ирснээс  “Залуучуудын хөгжлийг дэмжигч ээлтэй байгууллага” -аар дараах байгууллагууд шалгарлаа. 

МӨНХХАДА ХХК

ДЭЛХИЙН МОНГОЛЧУУДЫН – MGLRADIO 88.3

МОНГОЛЫН БОДИБИЛДИНГ ФИТНЕСИЙН ХОЛБОО  ТББ

МЕДАЛЬД ХҮРЭХ ЗАМ ХХК

МОНГОЛ КОНТЕНТ  ХХК YOLO.MN